Gimpo Airport Wooridul Hospital

Gimpo Airport Wooridul Hospital

Tuesday, 12 May 2015

ALIF буюу хамгийн жижиг зүсэлтээр нурууны ясыг бэхлэх мэс засал


Сүүлийн үед нуруу өвддөг өвчтөнүүдийн дунд нурууны үе гулгаж мэдрэлийн судлыг дарж өвтгөх улмаар хөл бадайрах, мэдээ алдах гэх мэт шинж тэмдэгүүд илрэх болсон.
Ийм тохиолдолд хэвийн хэмжээнээс гажиж гулгасан үеийг дээд болон доод үетэй бэхэлж, үенүүдийн хоорондох зөөлөн эдийг зориулалтын жийргэвчээр солих хагалгааг хийх шаардлагатай болдог. Тиймээс эмч нарын зүгээс ALIF хэмээх хамгийн жижиг зүсэлттэй, цус сэлбэх шаардлагагүй хагалгааг санал болгож байна. 


ALIF - Minimally Invasive Anterior Lumbar Interbody Fusion & Fixation 

ALIF мэс засал нь яс, булчин, мэдрэл гэх мэт сээр нурууны эрүүл эдийг хөндөлгүй хэвээр нь хадгалж чаддаг хамгийн шилдэг хагалгааны нэг юм. 

Уг эмчилгээний давуу тал нь: 
- Маш жижиг шарх үүсгэх ба цус сэлбэх шаардлагагүй. 
- Мэдрэлийн системийг гэмтээхгүй бөгөөд хагалгааны дараах хүндрэл бага 
- Эмнэлэгт хэвтэх хоног богино тул төлбөр болон цаг хугацааны хувьд хэмнэлттэй. 

Энэхүү эмчилгээ нь ямар өвчтөнд шаардлагатай вэ? 
- Сууж байх үед ямар ч шинж тэмдэг илрэхгүй ч босч зогсох болон алхах үед хүндрэлтэй өвчтөн 
- Хөл бадайрах болон мэдээгүй болох шинж тэмдэг илрэн, алхах үед хүндрэлтэй өвчтөн 
- Физик эмчилгээ, бариа засал, эмийн эмчилгээ, уламжлалт эмчилгээ зэрэг эмчилгээгээр огт засрал аваагүй, өвчин намдаах эм, тариа эмчилгээгээр ч өвчин дарагдаагүй өвчтөн. 
- Сээр нурууны нугалам урд хэсэг рүү шилжсэн , суулт өгсөн өвчтөн
- Сээр нурууны сувгийн нарийсал, сээр нурууны тогтворгүй байдал, илүүдсэн нугалам, сээр нурууны муруйлт, дискэнд өөрчлөлт орсон, диск шахагдаж гарсан, дискний дотор эдийн гэмтэлтэй өвчтөн 

Уг хагалгаа хэрхэн хийгдэх вэ? 

- Хэвлийн урд хэсгээр жижиг хэмжээний зүсэлт хийж, эрүүл эдийг гэмтээлгүйгээр нурууны ясыг урд хэсгээс бэхэлнэ. 
- Өвчтөнийг доош эргүүлэн хэвтүүлсэний дараа нурууны ард талаас хадаасыг аюулгүй тохируулан, нурууны нугаламтай хамт хадаж бэхэлнэ. 

Зураг 1. Хагалгааны өмнөх рентген зураг. Дискинд суулт үүссэн, мөн дээд нугалам урагш гулгасан байдал. 


 Зураг2. Хагалгааны дараах рентген зураг. Нурууны нугаламыг хэвийн байдалд оруулан бэхэлсэн байдал. 
 Зураг3. Хагалгааны дараах байдал. Нуруунд бараг сорви үлддэггүй бөгөөд бүрэн эдгэрсэн байдал. 

Хагалгаа хийлгэсэнээс хойш 3 сарын турш дэглэм сахих хэрэгтэй. 
Хагалгаа хийгдсэн өдөр. 
- Ихэнх өвчтөний хагалгаанаас 4 цагийн дараа босч, зогсож чаддаг. 
- 8 цагийн дараанаас тусгай зориулалтын бүс зүүн ойр зуур явж болно. 
- Нуруугаараа хамаагүй эргэж болохгүй бөгөөд үүнээс хамгаалж зориулалтын бүсийг заавал зүүх хэрэгтэй. 
- Дараа өдрөөс нь явж болно. 

Эхний долоо хоног. 
- Оёдлыг авах хүртэл 2-3 хоногт нэг удаа шархыг ариутган цэвэрлэнэ. 
- Эмнэлэгээс гарахад өгсөн эмийг зааврын дагуу уух. 
- Суух, хэвтээ байдлаас босохоор бол нуруугаа заавал эгцлэх. 
- Хүнд зүйл өргөхөөс зайлсхийх. 

2 дах долоо хоног
- Оёдлоо авахуулсаны дараа хөнгөн сунгалтын дасгал хийж болно. 
- Суух хугацааг бага багаар уртасгана. 

3 -6 дах долоо хоног 
- Оёдол авсанаас хойш хоёр хоногийн дараа шүршүүрт орж болно. Ваннтай усанд долоо хоногийн дараа орж болно. 
- Богино хугацаанд суугаа ажил хийх, бүсэлхийгээр доош болгоомжтой тонгойж болно. 
- Өглөө, оройдоо сунгалтын дасгалын хамт 15-30 минут алхалтын дасгал хийх. 
- Эмчтэй зөвлөсний дараа зориулалтын бүсийг авах. 
- Урьдын адил өдөр тутмын ажлаа эрхлэх боломжтой. 

2 сарын дараа 
- Ачаалал ихтэй ажил хийж болно. 
-Усанд сэлэх, ууланд авирах зэрэг спортоор хичээллэж болно. 
- Урт хугацаагаар хүнд ажил хийхгүй байх. 

3 сарын дараа 
- Тогтмол дасгал хөдөлгөөн хийж занших. Нурууг бэхжүүлэх дасгал, нурууны уян хатан байдлыг хангах дасгал хийх. 
- Нурууны рентген болон MRI зураг авахуулж хагалгааны дараах байдлыг шалгуулж байх. 


1 comments:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete