Дасгал 1. Ташааны булчинг хөгжүүлэх дасгал
- Зургийн дагуу доош харж хэвтэнэ.
- Хөлийн тавхайнаас барин өвдөгийг нугална.
-Дээрх үйлдэлийг хийхэд өвдөгөөр өвдөж байвал алчуур, эсвэл бүс ашиглан хөлийг татаж болно.
- Гуяны дотор талд татагдах мэдрэмж төртөл хөлийн тавхайг өгзөг рүү татна.
- Өвдөгийг шалнаас хөндийрүүлж болохгүй бөгөөд хоёр өвдөг нийлсэн байдалтай байна.
- Энэ байрлалаар 15 секундын турш барина.
- 1 удаа 4-өөр давтан өдөрт хоёр удаа хийнэ.
Дасгал 2. Тахимны булчинг хөгжүүлэх дасгал
- Ширээ, сандал гэх мэт хөдөлгөөнгүй биет дээр хөлөө жийн шулуун байрлалаар өргөж тавина.
- Хоёр гараа урагш сунгаж, хөлийн хурууг дээш чиглүүлэн барина.
- Гуяны дотор талын булчин чангарч мэдэгдтэл 15 секунд турш барина.
- 1 удаа 4-өөр давтан өдөрт хоёр удаа хийнэ.
- Ширээ, сандар эсвэл орны ирмэг дээр сууна.
- Эрүүл хөлний тусламжтайгаар өвдөж буй хөлөө нугалаад тэнийлгэнэ.
- Нугалах үед: хөлийг шагайгаар огтлолцуулан эрүүл хөлийг өвдөж буй хөлний дээр байрлуулсаны дараа шагайг хойш нь чиглүүлж татан өвдөгийг нугалахад дэм өгнө.
- Тэнийлгэх үед: хөлийг шагайгаар огтлолцуулан эрүүл хөлийг өвдөж буй хөлний ард байрлуулсны дараагаар эрүүл хөлний тусламжтайгаар өвдөж буй хөлийг тэнийлгэж болох хүртэл нь тэнийлгэнэ.
- 1 удаа 10-аар давтан өдөрт 4 удаа хийнэ.
Дасгал 3. Гуяны дотор булчинг хөгжүүлэх дасгал
- Хана түшиж зогсоно. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч хананаас 40-60см байхаар хөлөө урагш тавина. Энэ үед 2 өвдөгийг тус тусад нь адил түвшинд байрлуулна.
- Өвдөгийг 90 градус хүртэл нугалартал хана даган доош сууна.
- Энэ байрлалдаа 5 секунды турш барьсны дараа үндсэн байрлалдаа эргэн орж 5 секундын турш амарна.
- 1 удаад 10-аар давтан өдөрт 4 удаа ийнэ.
0 comments:
Post a Comment