Gimpo Airport Wooridul Hospital

Gimpo Airport Wooridul Hospital

Monday, 12 January 2015

Түнхний хиймэл үе солих мэс засал


Түнхний хиймэл үе солих мэс засал буюу Total Hip Orthopedic Clinic  


Түнх нь сүүж болон дунд чөмөгний уулзах хамгийн дээд толгойн хэсэг бөгөөд аарцагны үе ч гэж нэрлэгддэг. Хүний биеийн жингийн ихэнх хэсгийг даадаг бөгөөд зөв алхах, гүйх зэрэг нь энэхүү үеийн тусламжтайгаар хийгддэг. Нурууны үетэй маш ойрхон байрладаг бөгөөд нурууны өвдөлттэй ихээр андуурдаг бөгөөд өвчин хүндэрсэн тохиолдолд өдөр тутмын хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг. 

Аарцагны үеийн өвдөлтийг ерөнхийд нь түнхний ясанд өөрчлөлт орж үүссэн үрэвсэл, дунд чөмөгний толгойн яс цусан хангамжгүйдсэнээс үүдэн үхжилт гэж ангилж болно.   

1. Түнхэнд өөрчлөлт орж, үрэвсэх гэж юу вэ? 

Үеийг хамгаалж байгаа мөгөөрч хөгшрөх, гэмтэх зэргээр хамгаалах чадвараа алдсанаас яс болон шөрмөсөнд гэмтэл бий болж, үрэвсэл өвдөлт бий болохыг хэлнэ. 

Өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ? 

Түнхэнд өөрчлөлт орох үрэвсэл нь удаан явцтайгаар явагддаг бөгөөд үрэвслийн дунд шатнаас өвдөлт мэдрэгдэж, хөл бадайрах байдлаар илэрнэ. Ялангуяа хүйтэн, чийглэг цаг агаартай үед өвдөлт илүү хүндэрдэг бөгөөд эргэн тойрны шөрмөс хатууран , үеэр эргүүлэх, нугалахад хүндэрч хөдлөх үеийн хязгаарлалт үүсдэг. 

Эмчилгээ хэрхэн хийгдэх вэ? 

- Уламжлалт эмчилгээ 

Эмийн эмчилгээ, дасгалын эмчилгээ, амралт, хэсэгчилсэн эмчилгээ (тариа, физик эмчилгээ, эмийн эмчилгээ г.м) 

- Мэс заслын эмчилгээ 

Уламжлалт эмчилгээний дараа шинж тэмдэг сайжрахгүй , эсвэл хөдөлгөөн хязгаарлагдаж эхэлсэн тохиолдолд хиймэл түнх солих шаардлагатай болдог. 

2. Цусан хамгамжгүйгээс үүдсэн чөмөгний ясны үхжил гэж юу вэ? 

Түнхийг бүрдүүлэх дунд чөмөгний толгойн ясанд цусан хамгамж дутагдаж, хүчил төрөгчийн тэмжээлийн хамнгамж хангалтгүй болж, түнх гэмтсэн байдлыг хэлнэ. Амьдралын идэвхитэй үе 30-50 насны залуу болон дунд насныханд элбэг тохиолддог. Стероидын тогтворгүй байдал, гэмтэл зэргээс үүдэх бөгөөд хамгийн бол хүчин зүйл нь архи хэтрүүлэн хэрэглэх явдал юм. Архин нь цусан дах холестриний хэмжээг ихэсгэн, цусыг амархан бүлэгнүүлснээр, хялгасан судсыг бөглөх бөгөөд "Түнхний үхжил " үүсдэг. 

Өвчний шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

Эхэн үедээ шинж тэмдэг бараг илрэхгүй тул оношлоход төвөгтэй боловч, удаан алхсан тохиолдолд цавьны дотогш хатгах, аарцагны гадна нуруу, ташаанд бага зэрэг өвдөлт мэдэрч болзошгүй. Өвчин хүндрэхэд дунд чөмөгний толгойн яс хугарч, хөл 1-2 см богиносон, доголж хэвийн хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болно. 





1 comments:

  1. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete