Gimpo Airport Wooridul Hospital

Gimpo Airport Wooridul Hospital

Monday, 3 November 2014

Мөрний дасгал





1. Мөрний гадна тойрог, дотор талыг хөгжүүлэх дасгал 

- Дээрх зурагтай адилаар хаалганы хүрээнд - гараар тулан зогсоно. 
- Аажмаар хаалганы дотор талруу хөлөө зөөн биеийн жинг шилжүүлж, мөр болон цээжнээс чангаах мэдрэмж төртөл хийнэ. 
- Эхний зураг дээрхтэй адил өндөрт гараа өргөн хийхэд өвдөлт мэдэгдвэл дараагийн зурагтай адил өндөрийн түвшинг буулган дасгалыг гүйцэтгэнэ. 
- 15 секундын турш барин аажмаар үндсэн байрлалд буцан шилжинэ. 
- Өдөр бүр 2 удаа 4, 4-өөр давтан хийнэ. 


2. Мөрийг сэгсрэх дасгал 

- Мөр өвдөж буй талын гарыг доош чөлөөтэй унжуулж, эрүүл гараар ширээ, сандал түшиж зогсоно. 
- Биеийг урагш хойш зөөлөн сэгсэрч гарын хөдөлгөөнийг үүсгэнэ. 
- Зураг дээрхтэй ижлээр тойрог зурах хөдөлгөөнөөр цагийн зүүний дагуу, цагийн зүүний эсрэг чиглэлээр хөдөлгөөнийг давтана. 
- 1 удаа хийхдээ 10 тойргоор давтаж хийнэ. Өдөрт 4 удаа хийнэ. 


3. Дөрвөн хөллөх байрлалаас даланд түлхэлт өгөх дасгал 

- Зураг дээрхтэй адилаар гараа тулан дөрвөн хөллөж байрлана. 
- Тохойг нугалалгүйгээр нуруу, мөр нэг түвшинд байхаар нурууг өргөнө. 
- 3 секундын турш барин аажмаар үндсэн байрлалд буцаж шилжинэ. 
- 1 хийхдээ 10 удаа хийх бөгөөд өдөрт 4 удаа хийнэ. 



4. Мөрийг эргүүлэх дасгал 

- Мөр өвдөж буй талыг дээш харуулж хэвтэх бөгөөд гарыг 90 градус байхаар гараа нугалж, бид наана. Тохой болон биеийн хооронд дэр, алчуураар жинтүү хийнэ. 
- 1 кг жинтэй туухай (устай сав) атган дээш чиглүүлэн гараа эргүүлнэ. Тохойг нугалсан байрлалд хэвээр нь барина. Мөн босоо байрлалд хаймран бүс, тэлээ зэргийг ашиглан зүүн зураг дээрхтэй төстэйгөөр гараа гадагш чиглүүлэн эргүүлнэ. 
- Энэхүү дасгалыг аажмаар хийх бөгөөд өвдөлт мэдрэгдвэл зогсооно. 
- 3 секундын турш барин аажмаар үндсэн байрлалд эргэж шилжинэ. 
- 1 удаад 10 давтан хийх бөгөөд өдөрт 4 удаа хийнэ. 





0 comments:

Post a Comment