Gimpo Airport Wooridul Hospital

Gimpo Airport Wooridul Hospital

Wednesday, 8 April 2015

ТКА буюу өвдөгний хиймэл үе солих мэс засал

Total Knee Arthroplasty буюу өвдөгний хиймэл үе солих мэс засал 


Өвдөгний хиймэл үе солих мэс засал гэж юу вэ? 

Хөгшрөлт, өвчин , гэмтлийн улмаас ясны мөгөөрс болон өвдөгний үеийн яс хоорондын зөөлөн эд муудсан тохиолдолд өвдөгний үеийг хиймэл үеэр сольсоноор өвдөлт үгүй болж, чөлөөтэй хөдөлгөөнийг сэргээж болох мэс заслын арга юм. 

Энэхүү мэс заслын давуу тал нь : 

-   Мэс заслын дараа өвдөгний яс хооронд хавиралт үүсэхгүй бөгөөд мөгөөрсөн эдийн гэмтлийн улмаас үүдсэн өвдөлт намдана. 
-   Өвдөгний өвдөлтийн улмаас хөл муруйдаг (майжийх) бөгөөд энэхүү байдлыг хэвийн, тэгш хэлбэрт буцаан оруулна. 
-   Компьютер удирдлага төхөөрөмжийг ашиглан өнцөгийг засах боломжтой бөгөөд эмчлүүлэгчийн биед тохиромжтой хэмжээг сонгон, чөлөөтэй хөдлөх боломжийг олгоно. 
-   Мэс заслын амжилтын хувь өндөр 

Энэхүү мэс заслыг ямар хүмүүст хийх шаардлагтай вэ? 

-  Өвдөгний мөгөөрс элэгдэж, хөл муруйсан өвдөлтийн улмаас өдөр тутмын энгийн хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй хүмүүс 
-  Үе мөчний үрэвслийн улмаас өвдөгний үе хүндээр гэмтсэн хүмүүс 
-   Гэмтэл болон мэс заслын дараа үе мөчний үрэвсэл үүссэн хүмүүс 

Энэхүү мэс заслыг хэрхэн хийх вэ? 

Мөгөөрсний хамгийн их гэмтэлтэй хэсгийг эхлэж эмчилнэ. Эмчлүүлэгч бүрийн өвдөгний үений хэмжээ өөр өөр байдаг учраас компьютер удирдлагат төхөөрөмжийн тусламжтайгаар өвлөгний үен дээр холбогдсон хоёр ясны өнцгийг хэмжиж хамгийн тохиромжтой байрлалыг тодорхойлон хиймэл үеийг суулгана. Гуя болон шилбэний ясыг тусгай хайлш (керамик)аар бүрж, тусгай хуванцар мөгөөрсийг суулгана


                         Мэс заслын өмнө                                                    Мэс заслын дараа 
               Өвдөгний дотор талын яс хоорондоо               Тусгай хайлш суулгаж үе хоорондын  
                         нийлсэн байдал                                                     зайг хамгаалсан байдал  

КОМПЬЮТЕР УДИРДЛАГЫН ТУСЛАМЖТАЙ МЭС ЗАСАЛ 

Компьютерын тусламжтайгаар хийгддэг тул мэс заслын нарийвчилсан байдлыг дээд зэргээр нэмэгдүүлснээр эмчилгээ амжилттай болох хувийг ихэсгэн, дахин үүсэх нөхцөлийг багасгасан арга бөгөөд зөвхөн эмч нарын чадварт найддаг мэс заслаас ялгаатай. Өвдөгний үеийг дэлгэцээр харж шалган, мэс заслыг 99%-ийн амжилттай хийх арга юм. 

Хиймэл үе солих энгийн болон компьютер удирдлагат мэс заслын ялгаа 

Энгийн мэс засал 

- Ясыг тайрч хагалгаа хийгдэх учраас өнцөгийг тодорхойлоход хүндрэлтэй 
- Мэс засал амжилттай хийгдэх нь эмчийн ур чадвараас шалтгаална. 

Компьютерийн тусламжтай мэс засал 

- Эмчийн ур чадвар, компьютерийн нарийвчлалтай хавсран хамгийн үр дүнтэй мэс засал хийгдэх боломжтой. 
- Өвдөгний үеийн ёснй өнцөгийг нарийн хэмжиж чадна. 


Хиймэл үе солих мэс заслын үед халдвар авахаас урьдчилан сэргийлж ариутгасан өмсгөлийг заавал өмсдөг. 

    










0 comments:

Post a Comment