Мэдрэлийн мэс заслын эмч Ким Хён Сог
Зураг : Ким Хён Сог эмч хагалгааны хэсэгт
- Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Үридыль эмнэлэгийн Кимпо нисэх буудлын салбар эмнэлэгт
нурууны мэс заслын эмчээр ажилладаг Ким Хён Сог гэдэг.
- Үридэл эмнэлэгт ажиллаад хэр удаж байна вэ?
- 10 жил орчим болж байна.
- Үридыль эмнэлэгт 10жил ажиллаж байгаа юм байна. Үридыль эмнэлэгийн давуу талыг сайн мэдэх юм байна аа. Сүүлийн үед үе мөчний дагнасан
эмнэлэгүүд олноор байгуулагдаж байна... Үридыль эмнэлэгийн онцлог давуу тал гэвэл
та юуг хэлэх вэ?
- Мэдээж технологи чадвар л даа. Хамгийн нарийн аргаар
хийгддэг зүү нэвтрүүлэн хийх мэс заслаас эхлээд сээр нурууны гажиг засах мэс
засал хүртэл баялаг туршлагатай. Солонгос төдийгүй дэлхий хэмжээнд ийм
технологийг нэвтрүүлсэн эмнэлэг цөөхөн байдаг. Үридыль эмнэлэгт нурууны эмгэгийн
эмчилгээ үйлчилгээг цогцоор нь авах боломжтой. Өөрөөр хэлбэл эмэн эмчилгээнээс
авахуулаад мэс ажилбар, мэс засал, нөхөн сэргээх эмчилгээ хүртэл нуруутай
холбоотой бүх төрлийн эмчилгээг хийлгэх боломжтой юм.
Зураг: Ким Хён Сог эмч мэс заслын үеэр
- Нурууны мэс засал ч гэсэн дотроо олон янз байдаг гэж
сонссон. Таны хувьд хамгийн түгээмэл хийдэг мэс засал ямар мэс засал вэ?
- Тэгэлгүй яахав. Нурууны олон төрлийн мэс засал байдаг.
Түүний дотор хамгийн их хийгддэг мэс засал нь зөөлөн эд буюу диск дарагдан гарч
ирсэнийг цэвэрлэж авах болон шахагдан гарсан дискээс үүдэлтэй дарагдсан мэдрэлийн судлыг чөлөөлөх (OLD) юм. Эдгээр
хагалгаанууд жилд 500 орчим удаа хийгддэг. Сээр нурууны клиникийн эмчээр 20 орчим жил ажиллаж байгаа болохоор ойролцоогоор 4000 орчим хагалгаа хийсэн гэсэн үг л дээ.
- Мэс заслын маш их
туршлагатай юм байна аа, тэр дундаас хамгийн их санаанд тань үлдсэн мэс засал байдаг уу?
- Өнгөрсөн жилд эмчлүүлж байсан 41настай Солонгос өвчтөн санаанд орж
байна. Анх эмнэлэгт хандахад өвчтөний сээр нурууны завсарын шөрмөс хатуурсаны улмаас мэдрэлийн судлыг дарсан (OPLL) байдал болон томорч хатуурсан байдал зэрэг
илрэн хөл нь ямар ч хүчгүй болж алхаж чадахгүй байсан. Өвчтөний биеийн байдал маш муу байсан учраас мэс залын дараа бүх бие мэдээ алдах магадлал өндөр гээд дотоодын өөр 2 ч эмнэлэгээс татгалзсан хариу авч эцсийн найдлага болгон манай эмнэлэгт хандсан байсан юм. Тэр хүний биеийн байдал их хүнд байсан учраас мэс засал хийх шийдвар гаргахад ч эргэлзэхээс өөр аргагүй байв. Гэхдээ эрсдэл өндөр гээд мэс засал хийхгүй байх нь эмч хүний хувьд байж болзошгүй зүйл гэсэн бодол төрсөн. Мэс засал 12 цагийн турш үргэлжилж, өвчтөний биеийн мэдээ алдсан шинж тэмдэг нь арилж, биеийн байдал сайжран, одоо маш сайн алхаж байгаа.
- Гадаадын эмчлүүлэгч нар
дундаас хамгийн их санаанд чинь үлдсэн хүн байдаг уу? Энэ талаар сонсмоор байна
л даа.
- Монголоос ирсэн
38настай эмэгтэй эмчлүүлэгчийн тухай ярьмаар байна. Энэ эмчлүүлэгчийн тухай ярьвад их урт л даа. Юмнаас унаж гэмтсэний улмаас Монголд нуруугаа хадуулах мэс
засал хийлгэсэн байсан бөгөөд мэс засалд орсны дараа ууц нуруу, хөлнийх нь өвчин улам
ихсэж жилийн дараа бэхэлгээ хадаасыг авахуулах мэс засал хийлгэсэн байсан. Гол
асуудал нь тэр бэхэлгээ хадаасыг авахуулсны дараа илэрсэн. Нуруунд нь тогтоож
суулгасан байсан хадаасны нэг нь дотроо хугарч мэдрэлийн судлыг дарсан байдалтай үлдсэн байна. Дотоодын эмнэлэгийн зүгээс хадаасыг авах юм бол биүх бие мэдээгүй болно гээд
хугарсан хадаас нь мэдрэлийн судлыг дарсан чигээр 5жил амьдарсан байсан.
Тэндхийн эмнэлэг нь хугарсан хадаасыг авах мэс заслыг хийхээс татгалзсан
болохоор өөрөө ч эмчлэх аргагүй юм байна гэж бодож байсан байх. Тэгээд
сүүлдээ манай эмнэлэгт ирж хагалгаанд орж хадаасаа авахуулаад удаан хугацааны
турш шаналсан нуруу, хөлнийх нь өвчин арилж сайжирсан. Нутагруугаа их сэтгэл
хангалуун буцсан.
- Гадны олон улсаас ирсэн олон гадаад хүмүүст эмчилгээ
хийж байсан гэж сонссон. Дотоодын өвчтөн гадаад өвчтөнг харьцуулахын бол ямар
онцлог байдаг вэ?
- Олон орноос
ирсэн их олон хүнд эмчилгээ хийж олон орны соёлыг мэдэрсэн. Би хувьдаа их таатай
боломж туршлага гэж боддог.Эмчлүүлэгчдийг улсаар нь ангилдаггүй болохоор яг онцлог
гэж хэлэхэд хэцүү байна л даа. Аа тийм, Орос эмчлүүлэгчдийг хараад нэг мэдэрсэн
зүйл байгаа юм байна. Эмчлүүлэгч нар хагалгааны дараа өөдрөг үг, илэрхийллийг
жаахан хэлэхгүй байх хандлага байдаг. Гэхдээ тийм боловч орос эмчлүүлэгч нар
мэс заслын дараа надтай уулзахаараа ‘сайжирсан’, ‘баярлалаа’ гэх мэтээр
сэтгэлээ илэрхийлдэг. Эмч хүнд өвчтөний талархалын нэг үг маш их хүч урмыг
өгдөг.
- Янз бүрийн зовиуртай олон орны хүмүүсийг эмчилсэн
байгаа... Ямар үед та хамгийн их урам ордог вэ?
- Эмч ч гэсэн хүн болохоор хагалгааны дараа
өвчтөний биеийн байдал сайжирвал урам орж, хагалгааны дараа урьдчилан таамаглаж
байсан үр дүн гарахгүй байвал үгээр илэрхийлэхийн аргагүй дотроо их бачимдаж гунигладаг.
Хагалгааны дараа хүмүүсийн эрүүл болж байгааг харахаар ‘эмч болсон маань
үнэхээр оножээ’ гэсэн бодол төрөх үе ч байдаг.
- Сая их нухацтай ярианууд ярилаа л даа. Одоо бяцхан
хугацаанд амрангаа хөнгөн асуултууд тавия. Эмнэлэг дээр байхгүй бусад чөлөөт
цагаараа юу хийдэг вэ? Эмнэлгийн ажилтнуулын ярианаас сонсоход мотоцикл сайн унадаг
гэж сонслоо л доо.
- хахаха....(инээв). Жолоо
барих дуртай. Машин, мотоцикл, унадаг дугуй гээд л... гоё дуу сонсонгоо жолоо
барьж байх үед зөвхөн өөрийн гэсэн цагийг өнгөрөөж чаддаг л даа. Аа бас,
утасгүй нисдэг тэрэг нисгэх дуртай. Дараа манай судалгааны өрөөнд ирвэл
жолооддог нисдэг тэргээ үзүүлье.
- Хичээллэх дуртай спорт байдаг уу?
- Амралтын өдрөөр
найзуудтайгаа гольф тоглох дуртай.
- Түрүүн гадаад үйлчлүүлэгчдийн тухай яриа өрнүүлсэн...
гадаадруу явж үзлэг, оношлогоо хийж байсан уу?
- Ахан, Казакстаны Алмата
болон Монголын Улаанбаатарлуу явж үнэгүй үзлэг хийж байсан.
- Ямар байсан бэ? Тэр газруудын хүлээж авах байдал, уур
амьсгал гэх зэрэг тал дээр...?
- Казакстан болон Монголд
очиход их ойр дотно санагдсан. Царай төрх ч гэсэн Солонгос хүнээс их өөргүй,
соёлын хувьд ч гэсэн их зөрөөгүй юм шиг санагдсан. Хүн үзэж байгаад Солонгос
хүн гэж бодоод солонгосоор юм асуучихсан сууж байсан. (инээв)
- За амрангаа хөнгөн яриа
өрнүүллээ. Одоо ганц хоёр албан ёсны асуулт асуугаад ярилцлагаа өндөрлөе.
Солонгосын анагаах ухаан өнөөдөр дотооддоо төдийгүй дэлхий дахинд танигдаад
байгаа билээ. Цаашдын зам, ирээдүйн талаар та ямар бодолтой байгаа вэ?
- Дэлхий даяар насжилт уртсаж байна. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан хөгжиж, анагаах ухаан хөгжин, дундаж наслалт уртасч байгааг илтгэж байгаа хэрэг л дээ. Энэ өөрчлөлтөөс болж
урьд өмнө нь асуудал болж ажиглагддаггүй байсан насжилттай холбоотой өвчин
эмгэгүүд бага багаар тодорч гарч ирж байна. Ууц, нурууны өвчин эмгэг энэ
насжилтын өвчин эмгэгүүд дунд голлох байрыг эзэлж байгаа. Тиймээс орчин үеийн
энэхүү өөрчлөлт, бодит байдалтай хөл нийлүүлэн шинэ судалгаа шинжилгээг
зогсолтгүй хийх хэрэгтэй. Одоог хүртэл эмчилж чадахгүй байгаа өвчнүүд болон
тэдгээр өвчин эмгэгээр шаналж байгаа өвчтөнгүүдийг эмчлэх боломжийг нээх
хэрэгтэй. Цаашдаа ууц нуруу, үе мөчний эмгэгтэй холбоотой төрөл бүрийн
эмчилгээний аргыг судлан нээж, өвдөж шаналж байгаа хүмүүсийг эрүүл болгох нь
мэдрэлийн мэс заслын эмч болон нуруу, үе мөчний салбарын эмнэлгийн цаашдын ахин
дэвших зам гэж бодож байна.
- Энэ удаагийн ярилцлагын зорилго маань гадаадаас ирж
байгаа эмчлүүлэгчид Солонгост ирэхдээ илүү их мэдээлэлтэйгээр ирээсэй гэсэн
үүднээс хийж байгаа. Ярилцлагын анхны зочин маань Ким Хён Сог эмч та
боллоо. Ярилцлагынхаа төгсгөлд Солонгосын эмнэлэгийн үйлчилгээний талаар
сонирхож байгаа гадаадын эмчлүүлэгчдэд хандаж таны зүгээс
дамжуулахыг хүсч байгаа үг байвал хэлээд өндөрлөе.
- Юуны түрүүнд намайг ярилцлагын эхний оролцогчоор
оруулсанд талархаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх. Солонгосын анагаах ухааныг
сонирхож байгаад баярлалаа гэж хэлье. Нуруу нугасны анагаах ухааны салбар маш
их хөгжсөөр байна. Нурууны өвчин эмгэгээр шаналж байгаа хүн байвал энэ
боломжийг ашиглан Үридыль эмнэлэгт ирж эмчлүүлэхийг хүсч байна.
2015 он
Сөүл хот
0 comments:
Post a Comment