Нурууны диск гэж юу вэ?
Нурууны диск гэдэг нь нурууны ясны хооронд байрлаж, гадны доргилтыг шингээж байдаг зөөлөвч бөгөөд байрнаасаа мултран шахагдаж гарснаар нурууны сувгаар дайрч мэдрэлийн судлыг дарж өвтгөдөг өвчин юм.
Шинж тэмдэг
Хамгийн элбэг тохиолддог шинж тэмдэг нь ууц нуруу янгинан өвдөх юм. Биед ачаалал өгөхгүй, дасгал хөдөлгөөн хийхгүй амарч байх үед өвдөлт бага ч, хөдөлгөөн орох үед өвдөлт улам ихэсдэг. Мөн хоёр талын хөлийн аль нэг нь час часхийн хатгаж байгаа мэт өвдөнө. Диск аль талруугаа цүлхийж гарсан болон хэмжээнээс шалтгаалан өвдөлт өгөх хэсгүүд болон өвдөлтийн хэмжээ нь өөр өөр байна. Мөн булчин сулран хүчгүй болох ба өвдөг, шагай, хөлийн хурууны мэдрэмж нэг тал нь нөгөө талаасаа хэт сулрах, өвлөл хүндэрсэн тохиолдолд алхахад ч хүндрэлтэй болно.
Учир шалтгаан
Хүний нас өтлөлт, гаднаас үүссэн бэртэл гэмтэл, өдөр тутмын амьдралын буруу дадал зуршил зэрэг олон төрлийн шалтгаануудыг дурьдаж болно. Ихэнхдээ ууцны 4-5 дугаар нугалам, ууцны 5 ба ахар сүүлний 1 дүгээр нугаламуудын хоорондох дискэнд өөрчлөлт хамгийн ихээр илэрдэг. Учир нь эдгээр нугаламуудад хүний биеийн жингийн ачааллын дийлэнх хэмжээ ноогддог ба хөдөлгөөн хийх үед ч ачаалал их ирдэг. Нийт ууц нурууны дискний өвчлөлийн 90-ээс дээш хувь нь дээрх нугаламуудад ихэвчлэн үүсдэг ба 30-50 насны хүмүүст өвчлөл хамгийн их илэрдэг гэсэн судалгаа гарсан байна.
Эмчилгээ
Өвчин намдааж, үрэвсэл дарах эм, булчингийн үйл ажиллагааг дэмжих бэлдмэл, халуун бүлээн жин, нурууны бэхэлгээний бүс зүүх зэрэг уламжлалт аргуудыг хэрэглэнэ. Тухайн эмчилгээний аргуудыг хэрэглээд ч үр дүнгүй мэдрэл улам сулран, өвдөлт тэсвэрлэхийн аргагүйгээр нэмэгдэн, хөдөлгөөнд ороход хүндрэлтэй байвал шахагдан гарсан нугасны мэдрэлийг дарж байгаа дискийг тайрч авах хагалгаа хийлгэнэ.
Урьдчилан сэргийлэлт
Эгц доош бөхийн хүнд юм огцом өргөхгүй байх, нурууны нугаламын зөвхөн нэг хэсэгт ачаалал хэт өгөхгүй байх, хамгийн чухал нь суух болон алхахдаа зөв байрлалаар суун, нурууг эгц тэгш байлгах.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
ReplyDelete