Сээр нурууны эмчилгээний үед дасгал хөдөлгөөн хийх шалтгаан.
Сээр нурууг хамгаалж байдаг зүйл нь зөвхөн яс биш юм. Хөдөлгөөнд оролцох байдлаас ажиглавал ихэвчлэн булчингийн хөгжил хамгийн чухал байдгийг олж харж чадна. Хүний нас өтлөх тусам яс, үе мөч улам элэгдэн суларч, булчингийн хүч ч мөн адил сулардаг. Гэмтлээс үүдсэн нуруу ууцны өвчлөл урхагшсанаар нурууны булчингийн тэнцвэрийг алдагдуулдаг. Мөн маш их зовиурлан өдөр тутсын амьдралд хөдөлгөөний хязгаарлалт үүсч, удаан хугацааны турш хөдөлгөөнгүйгээр амарвал хэвлий болон ууц нурууны яс улам хялбар гэмтдэг болно.
Сээр нурууны булчинг чангалан хөгжүүлэх дасгал хөдөлгөөний эмчилгээ нь ууц нурууны өвдөлт болон дискний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх бөгөөд гэмтэл авсан нурууны зөөлөн эдийг өөрөөр нь нөхөн төлжүүлэх хамгийн үндсэн бөгөөд хялбар эмчилгээний аргын нэг юм. Иймд богино хугацаанд өөрийнхөө биед тохирсон дасгал хөдөлгөөнөөр эмчилгээ хийлгээгүй тохиолдолд өвчлөл улам хүндэрч хөдөлгөөний дутмагшил болон үенд ч муугаар нөлөөлөх тул тодорхой сайн оношилгоо хийлгэн, таарсан эмчилгээний жор бичүүлэх нь маш чухал гэдгийг анхаараарай.
Дасгалын эмчилгээг хэзээнээс эхлэн хийх ёстой вэ?
Зовиур ихтэй хүмүүс нь хэсэг хугацаанд амрах эчвэл эмчийн зааврын дагуу шинжилгээ болон өвчин намдаах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Цахилгаан эмчилгээ, долгионы эмчилгээ зэргийн физик эмчилгээгээр урьдчилан зовиурыг багасган, бие тэнхэрсэний дараа алхах дасгал, сунгалтын дасгал, булчин хөгжүүлэх 8 тоот дасгал, суур нурууны булчин чангаруулах дасгал зэрэг дасгал хөдөлгөөнүүдийг хийж эхэлнэ.
Дасгал хөдөлгөөнийг хийж эхлэхдээ зовиургүй байгаа хэсгүүдээсээ эхлэн гүйцэтгэх нь хамгийн чухал. Өөрийн шунал хүслээсээ болоод хэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийж болохгүй болохыг анхаарна уу. Дасгал хийж эхлэхдээ хамгийн хөнгөн, хялбар дасгалуудаас нь эхэлж, хэсэг хугацааны дараа зовиур арилж, булчингийн үйл ажиллагаа бага зэрэг хөгжсөний дараа дасгалыг бага багаар хүндрүүлэх нь зүйтэй.
0 comments:
Post a Comment