Gimpo Airport Wooridul Hospital

Gimpo Airport Wooridul Hospital

Wednesday 23 July 2014

Алхах нь эрүүл мэндэд тустай

Алхах нь ямар нэг тоног төхөөрөмж, зориулалтын талбай шаарддаггүй, жилийн ямар ч улиралд хийж болох дасгал юм. 





Алхалтыг тайван удаанаар эхэл, аажмаар хурдасган, амьсгал болон зүрхний хэмнэлийг хурдасгаж , өөртөө зориулан идэвхитэй хөдөлгөөн болгож болно.  
Алхах үед биеийг зөв байрлал нь дасгал, хөдөлгөөний үр ашиг, ачаалал даах чадварыг ихэсгэдэг чухал үүрэгтэй. Нуруу цэх, толгойгоо аль нэг тал руу хазайлгалгүй алхана. Гараа зөөлөн атган, тохиойгоо урагш, хойш бараг зэрэг хөдөлгөж алхана. Өөртөө тохируулан алхалтын хурдыг тохируулж ба дунд зэргийн эрчимтэй алхах нь идэвхитэй хөдөлгөөний нэг хэлбэр бөгөөд тогтмол хийснээр үр дүнгээ өгдөг эрүүл мэндэд ашиг тустай дасгал юм. 

0 comments:

Post a Comment