Gimpo Airport Wooridul Hospital

Gimpo Airport Wooridul Hospital

Tuesday 15 July 2014

Биеийн зөв байрлал

Хүмүүс зогсох, суух, хэвтэхдээ биеийн байрлалаа буруу авсанаас болж үүсэх эмгэгүүд байдаг. Зөв суух, хэвтэх, алхахыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болговол аливаа эмгэгт өртөг хувь багасна. 



Буруу байрлалаас үүдэх нуруу нугасны эмгэг 





1. Нурууны нугаламын гэмтэл нь хэрээс холбоос, эдийн суналт болон урагдалтын үед үүсдэг бөгөөд хүнд ачааг буруу байрлалтайгаар өргөх, унаж гэмтэх, хөнгөн хэлбэрийн авто тээврийн осол, хэт их биеийн жин болон буруу суух, алхах, спортоор хэт их хичээллэх нь нугалам гэмтэх гол шалтгаан болдог .  





  2. Нурууны булчингийн өвдөлт. Удаан хугацааны турш буруу байрлалтай байснаас үүдэн булчин цочрон чангарч хатуурдаг. Булчингийн хатуурал ийм байдалтайгаар удаан хугацаанд үргэлжилвэл булчин доторх мэдрэлийн будлууд дарагдсанаас булчингийн өвдөлт бага багаар нэмэгдсээр байдаг.  





3. Нурууны диск өөрчлөгдөх. Эрүүл дискэнд өөрчлөлт орох, дискийг бүрхэж байдаг мөгөөрсөн хатуу бүрхүүл урагдсанаар доторх шингэн зөөлөн эд гадагшлах үед нуруу өвдөж эхлэдэг. Буруу байрлал, хүнд ачааг огцом өргөх, авто тээврийн осол зургээс доргилт авч дискийг бүрхсэн мөгөөрсөн бүрхүүл урагдах тохиолдолд зөөлөн эд шахагдан гардаг. Удаан хугацаагаар суух, урагш бөхийхөд өвдөлт улам нэмэгдэх ба сууж байгаад босох үед нуруу шууд тэнийхгүй ба өвдөлтөөс болж байнга бөхийж явах үзэгдэл илэрдэг. MRI аппаратны тусламжтайгаар диск болон ойр орчны мөгөөрсөн эдийн өнгө өөрчлөгдсөн байхыг олж мэдэж болно. Рентген болон томографикийн зургаар мэдэх боломжгүй. 
4. Нурууны диск элэгдэх. Буруу байрлал, буруу зуршил зэргээс үүдэн нурууны нугаламуудын завсар байрлах диск бага багаар дарагдан элэгдэх бөгөөд нуруу хүчтэй өвдөх, өгзөгний зузаан мах өвдөх, гуя дагаж өвдөх зэрэг өвдөлтүүд илэрдэг. Алхах үед зовиур харьцангуй бага байдаг ч нуруугаа бөхийлгөдөг. 

5. Нурууны нугаламын шилжилт. Компьютер дээр удаан ажиллах, удаан хугацаагаар буруу байрлалаар суун зураг зурах, хичээл давтах, өөрийн мэдэлгүй толгой, хүзүү, ууц, сээр нуруугаар урагш бөгтийн зэргээс болж диск шахагдан дарагддаг. Үүнээс шалтгаалж мэдрэлийн судал дарагддаг бөгөөд ууц нуруу болон, хөл өвдөх зовиур илэрнэ.      


6. Нурууны нугалам дарагдан цууралт үүсэх. Хүний нас өтлөх тусам ясны нягтаршлын хэмжээ багасч сийрэгжих тул өчүүхэн жижиг хэмжээний догилтонд ч яс амархан цуурах нь элбэг. Эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед энэ өвчлөл үүсэх нь их байдаг. Ясны сийрэгжилттэй ахмад настнуудын хувьд буруу байршлаар алхаж хөдөлсөнөөс нурууны нугаламын урд хэсэгт байнга дарагдах бө гаднаас доргилт аваагүй байхад ч нугалам улам доош түрэгдэн дарагдсаар суулт үүсдэг.        





Биеэ хэрхэн зөв байрлалтай байлгах вэ? 

Алхах. Алхахдаа толгойгоо доош гудайлгах, гэдсээ урагш цүдийлгэн алхаха нь маш буруу. Мөн хэтэрхий өндөр, хатуу ултай гутал өмсөх нь нуруунд гэмтэл учруулдаг. Иймд зөөлөн ултай, өөрийн биед эвтэйхэн гутал сонгон өмсөх нь тустай. 


   


  Газарт суух
1. Нурууны ард зөөлөн дэр ивэн хана налан суух 
2. Хана налан нэг талын хөлөө нугалан суух 
3. Суухдаа нуруугаа бөгтийлгөн суух нь маш муу 





Ширээнд суух
 1. Сандалаа ширээнд тултал татаж биеэ сайн эгцлэнэ 
2. Урдаа тохой тулах тулгууртай зориулалтын сандал нь нуруунд ирэх ачааллыг бууруулдаг 
3. Хөлөө өвдөгнөөс илүү хойш байрлуулвал нуруунд ирэх ачаалал улам нэмэгддэг 
4. Нурууг хэт бөхийлгөсөн, хүзүү урагш сунасан байрлал нь буруу 





Жолоо барих үедээ
 1. Нуруу, ууц, өгзөгөө суудалд тулгаж биеэ эгцэлнэ. Өвдөг нь өгзөгнөөс бага зэрэг өндөрт байна. 
2. Биеэрээ урагшлан доош тонгойх болон нуруу суудлын түшлэгээс хөндий байх нь буруу 
3. Суудлын түшлэгийг хэт хойш нь болгож налах болон гар хөлөө холоос сунгаж суух нь буруу




      
     

Хэвтэх 
Хэвтэхдээ өвдөг доороо зөөлөн дэр эвэн эгц хэвтэх нь сайн бөгөөд эвсэн дэр хэт өндөр эсвэл нам байж болохгүй. Хүзүүг 5-10 градусын өнцгөөр дэрийг өндөрлөх нь тохиромжтой. Хэвтэхэд хамгийн чухал анхаарах зүйл нь дэрний өндөр байдаг. Дэр хэт их өндөр бйвал хүзүү эвгүй дарагдах ба хэвтэж байхад толгойн өндөр цээжнээс дээш байрлах нь муу.  
1. Толгой, хүзүү, бие эгц нэг түвшинд байрлах                       
2. Дэр хэт өндөр тул хүзүү дарагдсан байдалтай байна

Өөрт тохирсон өндөртэй сандал дээр хөлөө нугалан, дамнан тавьсаны дараа шалан дээр нуруугаар эгц хэвтэх нь сайн. 
Хажуулдан хэвтэхдээ биед тохирсон зөөлөн дэрийг хоёр хөлний голд хавчуулсаны дараа хөлөө өвдгөөр бага зэрэг нугалаад толгой, хүзүү, биеийг эгц нэг түвшинд байлгах хэрэгтэй. 
Доош харж хэвтэх байрлал нь хүзүү заавал аль нэг тал руугаа эргэсэн хэлбэртэй байдаг тул нуруу, нугаламын үенд маг муугаар нөлөөлдөг. Доош харж хэвтэхээс илүүтэй дээш харж эгц хэвтэх нь тустай.  
1.   Нуруу болон толгойг эгц байлгахын тулд дэр дэрлэх ба бүсэлхийд алчуур ивнэ.                
2.  Толгой, хүзүү, бие зэрэг нь аль болох эгц байх 
  


                                                      




Хүзүүгээ эргүүлэн дарж хэвтэх нь гэмтэл учруулж болзошгүй
                                                    

0 comments:

Post a Comment