Gimpo Airport Wooridul Hospital

Gimpo Airport Wooridul Hospital

Tuesday 11 November 2014

Өвдөгний дасгал

0 comments
Монголчуудын дунд өвдөгний өвдөлт хамгийн түгээмэл байдаг бөгөөд байнгын хөдөлгөөнгүй байдал, биеийн жин хэтрэлт гэх мэт хүчин зүйлүүд ихээр нөлөөлдөг байна. Тэгвэл та дараах дасгалуудыг өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлсэнээр өвдөг өвдөх аюулаас өөрийгөө аварч болох юм. 

Monday 29 September 2014

Үридыль эмнэлэг Монголд үнэгүй үзлэг, оношлогоо хийлээ

0 comments
2013 оноос эхлэн Үридыль эмнэлэг нь Монголд үнэгүй үзлэг, оношлогоог хийсээр байгаа билээ. Энэ удаагийн үзлэг маань Сөүл хотын Кансо дүүргээс зохион байгуулсан "Кансо дүүргийн эмчилгээ, аялал жуулчлалын өдөрлөг"-ийн хүрээнд хийгдсэн юм.

Wednesday 27 August 2014

Сээр нурууны хөдөлгөөний үед дасгал хөдөлгөөн хийх шалтгаан

0 comments
   Сээр нурууны эмчилгээний үед дасгал хөдөлгөөн хийх шалтгаан. 
  Сээр нурууг хамгаалж байдаг зүйл нь зөвхөн яс биш юм. Хөдөлгөөнд оролцох байдлаас ажиглавал ихэвчлэн булчингийн хөгжил хамгийн чухал байдгийг олж харж чадна. Хүний нас өтлөх тусам яс, үе мөч улам элэгдэн суларч, булчингийн хүч ч мөн адил сулардаг. Гэмтлээс үүдсэн нуруу ууцны өвчлөл урхагшсанаар нурууны булчингийн тэнцвэрийг алдагдуулдаг. Мөн маш их зовиурлан өдөр тутсын амьдралд хөдөлгөөний хязгаарлалт үүсч, удаан хугацааны турш хөдөлгөөнгүйгээр амарвал хэвлий болон ууц нурууны яс улам хялбар гэмтдэг болно. 

Monday 4 August 2014

Нурууг улам бэхжүүлэн эрүүлжүүлдэг дасгал бол "Алхах дасгал" юм

1 comments
     Өмнө нь дурьдсанчлан алхах дасгал нь булчинг хамгийн сайн хөгжүүлдэг ба хүний биеийн булчин хүчгүй болж суларсан үед бага зэргийн хөдөлгөөн хийсэн ч хөл өвдөн амархан сульдах нь элбэг.

Wednesday 23 July 2014

Алхах нь эрүүл мэндэд тустай

0 comments
Алхах нь ямар нэг тоног төхөөрөмж, зориулалтын талбай шаарддаггүй, жилийн ямар ч улиралд хийж болох дасгал юм. 

Tuesday 15 July 2014

Биеийн зөв байрлал

0 comments
Хүмүүс зогсох, суух, хэвтэхдээ биеийн байрлалаа буруу авсанаас болж үүсэх эмгэгүүд байдаг. Зөв суух, хэвтэх, алхахыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болговол аливаа эмгэгт өртөг хувь багасна. 


Monday 14 July 2014

Эмчилгээний төрөл

0 comments
   
Манай эмнэлэг нь хэвийн эрүүл эд эсийг хамгаалан, "Хамгийн жижиг зүсэлттэй мэс ажилбар"-ууд болон "Огт зүсэлтгүй лазер мэс засал"-ын арга барилаар ажиллаж байна. 
        Эмчлүүлэгч хурдан эдгэрч, урьдын хэвийн хэмнэлдээ эргэн ороход нь туслаж, хүндрэл болон дахин сэдрэлтээс урьдчилан сэргийлж, мөн өөрсдийн ур чадвараа улам сайжруулахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. 

Нурууны өвчлөл

0 comments
Бүсэлхий нуруу юунаас тогтдог вэ?
-Бүсэлхий нуруу нь 5 нугалам яснууд /L1-L5/, тэдгээрийг хооронд нь холбож, даралт, доргилтоос хамгаалах нугалмайн жийргэвч /диск/, нугалмайн яс болон үе холбоосоор хамгаалагдсан нугас, эргэн тойрны булчин шөрмөсүүдээс тогтоно. Нугас нь булчингийн хөдөлгөөн мэдэрхүйн үйл ажиллагааг, хэвлий болон нурууны булчин, үе холбоосууд нь хөдөлгөөний ба үений тогтвортой байдлыг хангадаг юм. Өөрөөр хэлбэл, нугас, булчин, шөрмөсүүд харилцан шүтэлцээтэй байж та бидний уян налирхай байдлыг хангадаг.

Эмнэлэгийн танилцуулга

0 comments
Ерөнхий эмнэлэгийн танилцуулга